Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг чуулганаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-06 11:42:45

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн өнгөрсөн оны 8 дугаар сард өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан хойшлуулсан юм. Учир нь ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулахаар тогтлоо.

Б.Туул

Холбоотой мэдээ