Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-06 16:43:52

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт энэ сарын 21-22-нд болно.

Тус сургалтын зорилго нь компанийн засаглалын ойлголтыг системтэй хүргэх, компанийн сайн засаглалыг хэвшүүлэхэд тодорхой мэдлэг олгох, амьдрал дээр гардаг нийтлэг алдааг засаглалын сайн жишээн дээр тайлбарлан ойлгуулахад чиглэгдэх юм.

Сургалтын онцлог нь Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй болно. Мөн холбогдох хууль эрх зүйн зохицуулалт болон компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга замыг бүрдүүлэх гэх зэрэг боломж бүрдэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ