Шинэ оны анхны иргэн хүү төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 10:59:28

2015 он улирч, 2016 он эхлэх мөчид Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6 хүүхэд төрсөн байна. Тэдний гурав нь охин, гурав нь хүү юм.

2016 оны 1 сарын 1-ний өдрийн 07 цагийн орчимд Баруунбаян-Улаан сумын иргэн н.Мягмарсүрэн 3,5 кг жин бүхий хүү төрүүлсэн нь шинэ оны хамгийн анхны хүүхэд байлаа. Амаржсан эхчүүд болон нярайн бие сайн байна.

2015 онд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нийт 1962 хүүхэд мэндэлжээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ