Хуралдааны ирц хүрдэггүй, ажил хэрэгч байдал сул гэх нийтлэг дутагдал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 15:49:32

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгч, ажлын албаны 2015 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувь буюу бүрэн хангалттай хэмээн төлөөлөгчдийн хуралдааны 12 дугаар тогтоолоор баталжээ.

Зарим нэг асуудал буюу хуралдааны хуваарийг тогтмолжуулж, ажил хэрэгч байдлыг улам нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэж, хэд хэдэн асуудлыг үүрэг болгожээ. Тухайлбал: эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарын чиг хандлагыг тодорхойлсон бодлого, хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх, иргэдийн оролцоог хангах, хийж буй үйл ажиллагааг нийтэд мэдээлэх, төлөөлөгчдийн хурлын дүрмийн зохих заалтыг хэрэгжүүлэх,мэдлэг,чадвар нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ялангуяа Зүүн хойд азийн муж улсуудтай харилцаа холбоо тогтоож, найрамдалт харилцаа тогтоох зэрэг асуудлыг даалгажээ.

Мөн хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас хийж буй аливаа ажилд бүгд идэвхи, санаачилгатай байхыг нийт төлөөлөгчдөд үүрэгдсэн байна. Төв аймгийн ИТХ, тэргүүлэгч, ажлын алба өнгөрсөн жил 143 асуудлыг хэлэлцэж, 98 тогтоол, 45 тэмдэглэл гаргажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ