Орхон аймагт өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-08 10:19:07
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр 100 тонн өвс нөөцөлсөн бөгөөд Жаргалант сум нэг боодол өвсийг дээрх үнээр худалдаж эхэлжээ.

Өнгөрсөн зун хуурайшилт ихтэй байсан тул Булган, Сэлэнгэ аймаг хадлан бэлтгэх зөвшөөрөл олгоогүй тул сумдын удирдлагууд хувь хүнээс өвс худалдаж авсан. Ингэхдээ Булган аймгийн Хангал сумын иргэн М.Батаа, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн О.Даваадоржоос өвс авчээ.

Баян-Өндөр сум 100 тонн буюу 5000 боодол өвс, 20 тонн тэжээл нөөцөлсөн аж. Одоогоор худалдаанд гаргаагүй байна. Тус аймагт өвөлжилт хүндрээгүй гэж Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д.Дэмчигжав хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ