Удахгүй Бага олимп эхэлнэ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:23:45

"Баянхонгорын Бага Олимп-2015" энэ сарын 24-29-нд Баянхонгор аймагт болох гэж байна. Энэ жилийн наадам Бага олимпоос Их олимпийн оргил өөд уриатайгаар, “Шинэ сум” төсөл хэрэгжсэн Баянлиг, Бууцагаан сумдад зохион байгуулагдахаар болжээ.

Бага олимпод Баянхонгор аймгийн сумд болон багуудын иргэд, бусад аймгийн баг тамирчид нээлттэй оролцох боломжтой байдаг аж.

Сонирхуулахад, Нийтийн биеийн тамир спортын 15 төрөлд өрсөлддөг Баянхонгорын Бага Олимп 2008 оны хавар эхэлж байсан бөгөөд Их олимпийн жилийн өмнө зохион байгуулагддагаараа онцлог юм байна. Дэлхий ертөнц 2016 оны Бразилийн их олимпод бэлтгэж байгаа энэ цаг үед хонгор нутагт Баянхонгорын Бага олимп ийнхүү эхлэх бэлтгэлээ хангаж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд