НӨАТ-ын сугалаанд 2 сая 150 мянга гаруй иргэн оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-15 15:32:33

НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны анхны тохирлыг энэ сарын 17-ны ням гарагт 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулан явуулах гэж байна.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Сугалааны сан өнөөдрийн байдлаар 184 сая 660 мянган төгрөгт хүрсэн бөгөөд сугалаанд оролцох нийт 2 сая 150 мянга 258 баримт хэвлэгдээд байгаа аж.

Мөн өнөөдрийн байдлаар 11984 баримт хэвлэх цэг ажиллагаанд орж, иргэдэд НӨАТ-ын урамшууллын системийн эрх бүхий цахим баримт хэвлэж үйлчилж байгаа юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ