Үндсэн хуулийн барилдаанд аймгийн арслан Ч.Чимэддорж түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:28:28

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-ын зааланд нэгдүгээр сарын 15-нд зохион байгууллаа. 

Дорноговь аймагт 7 дахь удаагаа зохион байгуулагдсан уг барилдаанд Өвөрхангай аймгийн арслан Д.Болдбаатар, Ц.Чимэддорж, Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай,  Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг аймгийн заан С.Бямбадорж тэргүүтэй 40 бөхуранмэх, хүч чадал, авхааалж самбаагаа сорин барилдлаа. Барилдааны түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат аймгийн арслан Ц.Чимэддорж шалгарсан бол үзүүрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, аймгийн арслан Б.Гончигтавхай үлдсэн юм. Мөн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харъяат аймгийн арслан Д.Болдбаатар их шөвөгт шалгарч,  Ховд аймгийн Мөст сумын уугуул аймгийн нэмэх начин Ц.Адъяа уран барилдааны шагнал хүртэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ