Хамгийн олон адуу, үхэр, хонийг Тэс сум тоолуулжээ

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 09:17:40

2015 оны жил эцсийн мал тооллогоор Увс аймаг 2.7 сая толгой мал тоолуулж, оны эхнээс 106.6 хувиар өсгөөд байна.

Өнгөрсөн жил Увс аймаг 2 сая 561 мянга 315 мал тоолуулж байсан бол энэ онд 2 сая 729 мянга 106 мал тоолуулж, ийнхүү оны эхний малаа 167.7 мянган толгойгоор өсгөжээ. Аймгийн мал сүрэг таван төрөлдөө өссөн бөгөөд хамгийн олон адуу, үхэр, хонийг Тэс сум тоолуулсан бол Завхан тэмээгээр, Өмнөговь ямаагаар аймагтаа тэргүүлжээ.

Харин аймгийн төв болох Улаангом сумын мал сүрэг таван төрөлдөө буурч, бусад сумд малаа төрөл бүр дээр нь өсгөсөн байна. Энэ нь Улаангом сумын хөдөөгийн багуудыг ойролцоох сумдын багуудад хуваарилан оруулснаас үүдсэн аж.

Увс аймаг энэ жил 20538 тэмээ, 98036 адуу, 156818 үхэр, 1337011 хонь, 1116703 ямаа тоолуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ