Өвөрхангай аймгийн хүн ам 180-аар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2015 оны жилийн эцсийн байдлаар Өвөрхангай аймгийн хүн амын тоо 112774 болж өмнөх оноос 183 хүнээр буюу 0.1 хувиар өсчээ.
Нийт хүн амын 50.2 хувь буюу 56577 нь эмэгтэй, 49.8 хувь буюу 56197 нь эрэгтэйчүүд байна. Мөн нийт хүн амын 29.5 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 66.1 хувийг 15-64 насныхан, 4.4 хувийг 65-с дээш насны хүн ам тус тус эзэлж байгаа ба 64.8 хувь буюу 73126 хүн нь хөдөлмөрийн насныхан аж.
2015 онд аймгийн хэмжээнд 2835 хүүхэд шинээр төрж, 706 хүн нас барж, 2014 онтой харьцуулахад төрөлт 1.1 хувиар буюу 32 хүүхдээр буюу буурч, нас баралт 1.4 хувиар буюу 10 хүнээр нэмэгдсэн байна.
Тус онд Өвөрхангай аймагт 849 хүн Улаанбаатар хот болон бусад аймаг, хотоос шилжин ирж, 2639 хүн шилжин явсан байна. Өмнөх онтой харьцуулахад шилжин ирэгсэдийн тоо 89 хүнээр нэмэгдэж, Улаанбаатар хотруу шилжин явсан нь 423 хүнээр, бусад аймаг руу шилжсэн нь 46 хүнээр тус тус буурсан байна.
Б.Батчимэг