2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:35:22

Дорноговь аймгийн ЗДТГ-аас  2016 оныг  “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа. Тус аймаг жилийн ажлын хүрээнд  зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө боловсруулан  баталж нийт 20 ажлыг  хийхээр төлөвлөсөн байна.

Дээрх  төлөвлөсөн ажлаас тоймловол тэмдэглэлт ой,баяр наадамд зориулан бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа юун түрүүнд орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчдоос бараа бүтээгдэхүүн худалдан авах, сумдын  баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахад нь  дэмжлэг үзүүлж аймаг, сумдын үзэсгэлэн худалдааг гурваас доошгүй удаа зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний чанар сав баглаа боодол, хаяг, шошгыг сайжруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Цаашид стратегийн ач холбогдолтой болон тэргүүлэх чиглэлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн зарчмаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,дэд бүтцийн тавуу талдаа тулгуурлан мах, сүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх, улс, бүс, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавилаа.

 

            Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган        

Холбоотой мэдээ