Эрчим хүчний салбар өнгөрсөн онд алдагдалгүй ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 14:45:54

Эрчим хүчний салбар 2015 онд алдагдалгүй ажилласан талаар ЭХЯ-наас мэдээллээ.

Өнгөрсөн онд тус салбрын санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилт дэвшүүлэн ажилласан. Үүний үр дүнд сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллажээ.

2015 онд үнэ тарифын уян хатан, олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, Эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлжээ. Ингэснээр системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн эрчим хүчийг нь сарын 9000 төгрөгөөр тогтоожээ. Үүний үр дүнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16.0  тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр (жилийн дүнгээр)-ийг шийдвэрлэсэн ба Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ