Бүргэдээр жуулчдыг татах сонирхол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 10:42:40

Казахууд Ховд аймгийн Ховд, Буянт, Булган, Үенч сумдын нутгуудаар амьдардаг. Тэд доомбор, ховоз, сызга, цуур зэрэг хөгжмөөр хөгжимдөж, “Айтыс” хэмээх ардын харилцаа шог дууг найр наадамд дуулна.


Найр наадмын үеэр эр хүний хүч чадал, авхаалж самбааг шалгах”көкбер”, сайн морины хурд шандас, сайхан хүүхэн харцуулын золбоо хийморийг сорих “Кыз-куар” зэрэг үндэсний тоглоом явуулна.
Идээ ихтэй өтгөн цайг зочинд барьж “Дастархан” хэмээх цагаан даавуун дэлгэц  дээр ааруул, идээгээ тарааж дэлгэнэ. Өвлийн идэшийг “согом” гэх бөгөөд согом хийсэн үедээ адууны гэдсэнд хавирганы мах гүйлгэж “казы” хэмээх өвөрмөц хиам хийнэ.     
Мөн өвлийн улиралд бүргэдээр ан хийх, бүргэд гэртээ тэжээдэг. Сүүлийн үед уламжлалт наурыз баяраараа бүргэдийн баяр хийж, бүргэдээр аялал жуулчлал хийх сонирхол нэмэгдсэн байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ