“Гурван гол, гурван уул, гурван тив” нэртэй ном хэвлэлтээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 11:40:24

Байгалийн Шинжлэх ухааны доктор Бүмбэйн Дашнямын “Гурван гол, гурван уул, гурван тив” нэртэй шинэ ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч энэ номондоо өөрийн амьдрал, ажил үйлс, нутаг усны тухай өгүүлсэн тухайгаа ярьж байна.

Б.Дашням 1967 онд  Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг алтан медальтай дүүргэж, Ленинградын Их сургуулийг физиологич- генетикч мэргэжлээр төгсч ШУА-иас ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр Берлин хотын Гумболдтын Их сургуульд аспирантурт суралцаж, байгалийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Токиогийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд судлаачаар ажиллаж, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд Молекул биологи, радиобиологийн салбарт мэргэжил дээшлүүлсэн, ШУА-ийн Биотехнологийн хүрээлэнгийн захирал, Япон улсын Каназавагийн Их сургуулийн Хавдар судлалын хүрээлэнд зочин профессор  гээд намтар түүх арвинтай нэгэн юм.

Бүмбэйн Дашням номынхоо нээлтийг энэ сарын сүүлээр төрсөн нутаг Дашбалбар сумандаа очиж ах дүү, төрөл төрөхсөд, төрөлх нутгийнхаа зон олонтой хийх гэнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ