Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 17:03:32

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар Дорноговь аймгийн зарим сумын ЗДТГ-ын дарга, соёлын төвийн эрхлэгч зэрэг  удирдах албан тушаалд  томилогдох ажилтныг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Энэ удаа тус аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын ЗДТГ-ын дарга, Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Эрдэнэ сумын соёлын төвийн эрхлэгч,Замын-Үүд сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч,Эрдэнэ сумын ЭМТ-ийн дарга, аймгийн БТСГ-ын Биеийн тамир, спортын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга, Спорт, сургалт дасгалжуулалтын албаны дарга, Айраг сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга зэрэг албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтыг энэ оны  нэгдүгээр сарын 22-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөв.

         Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган         

Холбоотой мэдээ