Иргэний зөвлөл жилийн ажлын тайлангаа тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:20:36

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл жилийн ажлын тайлангаа  тэргүүлэгчдийн хуралд тавьжээ. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “ Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байна” гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 53 дугаар тоот тогтоолоор иргэний зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулагдаж ажилласан байна.

Иргэний зөвлөл нь аймгийн Цагдаагийн газрын  төсвийн  зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг  хагас, бүтэн жилээр сонсч санал зөвлөмж хүргүүлж, алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа,  ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүн шинжилгээ хийжээ. Мөн тодорхой  санал шаардлага тавьснаар Баруун-Урт сумын төсөвт 16,8 сая төгрөг тусгуулж олон нийтийн цагдаа ажиллуулан, хотын гудамжинд хяналтын  камер тавих ажил ч үндсэндээ шийдвэрлэгдсэн байна.  

Г.Сүхээ

Холбоотой мэдээ