Буудлагын спортын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:52:20

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар нь календарчилсан төлөвлөгөөнийхөө дагуу аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдээ долоо хоног бүр зохион байгуулж байгаа.

2016 оны 1 сарын 23,24-ний өдөр ААШ буудлагын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээн насанд хрэгчид, өсвөр үе гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд нийт 59 тамирчин оролцож цэц мэргэнээ сорьжээ.

Насанд хүрэгчдийн төрөлд 37 тамирчин өрсөлдсөнөөс:

Эрэгтэй: 1-р байр А. Төгөлдөр, 2-р байрыг Г. Гансүх, 3-р байрыг Л. Ганхуяг

Эмэгтэй: 1-р байр М. Отгонжаргал, 2-р байрыг Х. Ариунзул, 3-р байрыг Ц. Мөнхсайхан нар эзэлжээ.

Өсвөр насны ангилалд 22 тамирчин өрсөлдсөнөөс:

Урт бууны төрөлд Хатантөмөр, Ариунцэцэг, гар бууны төрөлд М. Баттүвшин, Б.Цэндсүрэн нар тус бүр тэгрүүлжээ.

Энэ жил Сүхбаатар аймгийн нийт нутгаар цас ихтэй, өвөлжилт хүнд байгаа ч аймгийн төв дээр зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаануудад хөдөө сумдын багш, тамирчид идэвхитэй оролцож байгааг онцоллоо. Ер нь дан ганц оролцогчид гэлтгүй үзэгч сонирхогчид ч ямар ч төрлийн тэмцээнийг заал дүүрэн үзэж оролцогч тамирчидаа урамшуулдаг байна. Энэ нь Сүхбаатар аймгийн спортын хөгжилд хэрхэн ахиц дэвшил гарч байгааг харуулж байгаа юм.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ