Уран жиргээ тэмцээн зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:55:49

Булган аймгийн Боловсрол соёлын газар нь Булган сумын 3-р цэцэрлэгийн багш нартай хамтран тэмцээн зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон явуулдаг  "Уран жиргээ" уран уншлагын тэмцээнийг бага, дунд, ахлах бүлгийн багачуудын дунд  зохиосон байна. 3 дахь жилдээ болж байгаа энэхүү тэмцээнд 30 хүүхэд оролцсон ба эцэг эхчүүд ч ач холбогдол өгч хүүхдүүдээ эртнээс бэлддэг болсон байна. Тэмцээний 1 – р байрт  бага, дунд бүлгийн Э.Гантуяа, ахлах бүлэг Э.Хонгорзул,  2-р байрт ахлах бүлэг О.Пүрэвдорж, бага дунд бүлэг У. Янжинлхам,  3-р байрт  бага дунд бүлэг М.Дөлгөөн, А.Маналжав нар шалгарлаа.

                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ