Өргөн сумын мянгатууд 11-ээр нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас энэ оны нэгдүгээр сарын 19-нд “Малчдын зөвлөЛгөөн-2016” арга хэмжээг зохион байгууллаа. Зөвлөлгөөний үеэр албаныхан малчдад 2015 онд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьснаас гадна 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцүүлсэн байна.
Мөн малчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулснаас гадна сумын урлагийн авьяастнууд болон малчид хамтарч урлагийн тоглолт үзүүлсэн нь хамгийн сонирхолтой арга хэмжээ болсон аж. Зөвлөлгөөнд Сүмийн булаг, Сүмбэр, Баянмөнх багийн нийт 100 гаруй малчин оролцов.
Дашрамд дурдахад энэ оны эхэнд тус сумын мянгат малчны тоо наймаар, хоёр мянгат малчны тоо гурваар нэмэгдсэн төдийгүй мөн найман хүн сумын сайн малчнаар тодорч, нэг хүн сумын алдарт уяачийн болзол хангасан амжилт үзүүлсэн байна.
Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган