Есөн иргэн архинаас татгалзсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 15:56:38

Булган аймгийн  Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасаг  хамтран  архинаас гаргах вакумжуулсан үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Энэ нь ЗД – ын “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд  сургагч багшаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын дэргэдэх “Архигүй Монгол” үндэсний сүлжээний соён гэгээрүүлэгч, “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Батсайхан ирж архины хамааралтай хүмүүстэй нүүр тулжээ. Тэр Булган суманд 2 удаа ирж, зорилтот бүлгийн 24 иргэнийг энэхүү архинаас гаргах үйл ажиллагаандаа татан оролцуулснаас одоогийн байдлаар 9 иргэн архинаас бүрэн татгалзаж гарсан байна.  2016 онд  энэхүү ТББ–тай ахин хамтран ажиллах тухай саналыг Булган аймгийн Засаг дарга, сумдын ИТХ-ын дарга нар дэмжлээ. Мэдээллийг Булган аймгийн Цагдаагийн газрын  АСТАХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ