Австрийн Канцлер Германы Канцлертай хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 15:13:55

ВЕНА. /Sputnik/. Австрийн Канцлер Вернер Файман Герман Канцлер Ангела Меркельтэй мягмар гарагт уулзаж, ЕХ-г зорих дүрвэгсдийн урсгал нэмэгдэж байгаа талаар хэлэлцэнэ гэж Канцлерын цахим хуудсанд мэдээлжээ.

Австрийн Канцлер Вернер Файман дэд Канцлер Рейнхольд Миттерленер болон Дотоод хэргийн сайд Йоханна Mикл-Лейтнер нарын хамт Германы нийслэл Берлин хотод айлчилна. Берлин хотод болох дээд хэмжээний уулзалтад Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер оролцоно гэж мэдэгдэлд дурдсан байна.

Орогнол хүсэгчдийн урсгалыг тогтоон барих зорилгоор Герман Австритай залгаа хилдээ түр хугацаатай хяналт тогтоох болсноо ням гарагт мэдэгдсэн. Үүнээс гадна, урд хилээс Герман руу нэвтрэн ордог галт тэрэгний бүх чиглэлийг зогсоосон байна.

Энэ оны сүүлч гэхэд Германд 800 мянган дүрвэгч, цагаач ирэх төлөвтэй байна гэж тус улсын Дотоод хэргийн яам өнгөрсөн сард мэдэгдсэн. Энэ тоо нь 2014 оныхоос дөрөв дахин их юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд