Монгол цэрэг хөтөлбөрийн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр хэрэгжиж улс орон даяар сургалтын арга хэмжээ өчигдөр эхэлсэн. Албан ёсоор сургалтын нээлтийн арга хэмжээг аймаг болгонд зохион байгуулсан.
Сүхбаатар аймгийн хувьд Зэвсэгт хүчний 338-р ангид алба хааж буй арван хугацаат цэрэг 90 хоногийн сургалтанд хамрагдана. Өөрөөр хэлбэл цэргийн албаа хаахын хажуугаар мэргэжилтэй болно гэсэн үг.
Хөдөлмөрийн яамнаас сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан баталсан учир орон нутагт сургалт зохион байгуулах ажлыг аймгийн МСҮТ хариуцаж, шаардлагатай мэргэжлээр сургалтын ажлаа явуулна. Эдгээр цэргүүд нь МСҮТ-ийн оюутнуудын адил сар бүр 70,000 төгрөгийн тэтгэлгийг авах юм.
Хугацаат цэргийн алба хаагчдыг хэрэгцээт мэргэжлээр мэргэжил эзэмшүүлснээр тэд улс эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжиж, цаашлаад гар бие оролцох боломжтой.
Т. Одончимэг