Монгол, Хятадын хил орчимд 4,8 баллын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 15:24:18

Энэ сарын 13 ны өдрийн  Бээжингийн цагаар  15 цаг 51 минутанд Монгол, Хятадын хил орчимд Монгол орны баруун хэсэгт   \ Хойд уртрагийн 45 градус, Зүүн  уртрагийн 91.5 градус  талаар\ 4.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн гүн 8 км байсан  бөгөөд  газар хөдөлсөн бүс нутаг  Шиньжаны ӨЗО-ны  хэсгээр  Монгол Улстай хиллэдэг  юм . Энэ талаар Хятадын  Газар хөдлөлт судлах газрын интернет сайт "http://news.ceic.ac.cn"  мэдээлжээ.

 

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд