Сумдын соёлын төвүүд караоке дууны тэмцээн зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:49:22

Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвөөс 2016 оны соёлын ажлын нээлтэд зориулж Өмнөговь, Өлгий, Наранбулаг сумдын дунд караоке дууны тэмцээн хийжээ.

 Энэхүү тэмцээнд Өмнөговь сумаас Хүн эмнэлгийн “Энэрэл” баг, Ахлах сургуулийн “Золбоо” баг, Залуучдын “Аялгуу” баг, Оюутан залуусын “Залуус” баг, Өлгий сумаас “Таван хишигтэн” баг, Наранбулаг сумаас “Наран” багууд тус тус өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байранд Өмнөговь сумын хүн эмнэлгийн “Энэрэл” баг шалгарсан бол удаах байранд Өлгий сумын “Таван хишигтэн”, Наранбулаг сумын “Наран” багууд оржээ.                                                  

                                 Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ