Агаарын бохирдол хоёр дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:59:53

2014 онд Эрдэм шинжилгээний байгууллагуудаас Цэцэрлэг хотын агаарын бохирдолд судалгаа хийсэн дүнгээс үзэхэд сүүлийн хоёр жилд агаарын бохирдол хоёр дахин өсчээ.

2015 онд энэ чиглэлээр тодорхой ажил хийгдээгүй бөгөөд харин ч нүүрсээр галладаг уурын зуух шинээр нэгийг нэмж барьжээ. Хоёр гурван жилийн өмнө эрчим хүчний хэмнэлттэй түлшийг бүрэн шатаадаг хорт утаа бага гаргадаг зуухыг гэр хорооллын айлуудад тавихаар зарлаж байсан боловч өдгөө өвлийн цагт Эрдэнэбулган сумын төвийн оршин суугчид хуучин зуухандаа нүүрсээ түлсээр байна.

Архангай аймаг Л. Булган

Холбоотой мэдээ