Монгол туулийн язгуур хэв шинжийг дахин сэргээх найдвар бий

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:17:45

Таны сонсч байгаа энэ аялгуу бол баяд аялгаар хайлсан тууль юм.  БНУУ-ын иргэн, дипломатч Л.Кадр 1960 аад оны үед  туульч  Увхийн Батаар   “Бум эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг -Эрдэнэ” гэдэг  туулсийг сар гаруй хугацаанд хайлуулж соронзон хальснаа буулгаж авсан нь энэ юм.  Монголчууд өөрсдөө ч авч үлдээгүй энэхүү ховор өвийг тэрээр дижитал хэлбэрт хувиргасныг өнгөрөгч 26-ны өдөр Монголын эрдэмтэд болон Увхийн Батын үр сад хүлээн авлаа. Одоо энэ өв ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт хадгалагдаж байна.
Монгол тууль нь хэдэн арван мянган шад шүлгээр үргэлжилсэн, нэг хайлахдаа сараас ч илүү хугацаанд хайлдаг монголчуудын язгуур өв соёлын нэг  юм. Тууль хайлсны хүчээр уул усны савдаг баярлан, өвчин зовлон арилж, олз омог нээгдэнэ хэмээн билэгшээдэг. Увхийн Бат туульчийн өнөө бидэнд өвлөгдөж ирсэн энэ туульс хайлсан аялга нь  судлаачдыг мухардалд оруулаад байсан жинхэнэ эртний монгол язгуур хэв шинжийг  дахин сэргээх боломжийг нээж байгаагаараа олз болж байгаа юм.
Монгол туйлыг дэлхийн анхааралд хүргэсэн хүнийг  Оросын монголч эрдэмтэн Владмирцов гэж үздэг. 20-р зууны эхээр Увс аймгийн Хянгалцаг суманд ирж алдарт туульч Барчингийн дэргэд 2 жил сууж тэмдэглэсэн судалгааны ажлууд  нь Дэлхин хэмжээнд нэр хүндийг нь өсгөжээ. Монгол туулийг дэлхийн яаралтай хамгаалах соёлын биет бус  өвөөр  ЮНЕСКО 2009 онд бүртгэхэд  түүий судалгааны ажлууд үнэтээй хувь нэмрээ оруулсан юм.  Харамсалтай нь өнөөдөр Монголын хэмжээнд туулийг язгуур аялгуугаар нь хайлдаг туульч байхгүй.Язгуур аялгыг хадгалан үлдсэн цор ганц дуу хоолой ердөө Увхийн Батаар өвлөгдөж үлээд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд