2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 11:03:16

Өнгөрсөн ням гарагт Зуунмодод "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил"-ийн нээлт болж өнгөрлөө. Энэ үеэр баялаг бүтээгчдийн чуулга, сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Тус аймгийн Баялаг бүтээгчдийн салбар 403 гишүүнтэйгээс 200-аад төлөөлөгч оролцож, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал бодлоо хуваалцахын зэрэгцээ Засаг дарга Д.Баярбатад  "Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглье" уриалга  гардууллаа. Урианы жилийн нээлтэд ирсэн жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, бэлэг дурсгалын зүйлээр төвийн хэрэглэгчдийг хангасан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ