Хөвсгөлд төрөлт 5,6 хувиар буурчээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 09:35:51

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2015 онд  3119 эх амаржсан  нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 187 тохиолдол буюу 5.6 хувиар буурч, мөн амьд төрөлт  3128 болж өмнөх оныхоос 189 тохиолдол буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Амьд төрсөн хүүхдийн тоо 2015 онд аймгийн  хэмжээнд нийт  3128 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 189 хүүхдээр буурсан бөгөөд  төрөлхийн гаж хөгжлийн 10 тохиолдол бүртгэгдсэн  нь Рэнчинлхүмбэ суманд 1, Нэгдсэн эмнэлэгт 9 тохиолдол бүртгэгджээ. Нялхасын эндэгдэл 2015 оны нийт дүнгээр 70 тохиолдол бүртгэгдсэн нь  2014 оноос 17  тохиолдлоор өссөн ба нялхасын эндэгдлийн  62.9 хувийг нярайн эндэгдэл эзлэж байгаа бөгөөд нийт эндэгдлийн 55 тохиолдол буюу  78.6 хувь нь эмнэлэгт эндсэн байна. Мөн нас баралтын  786 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 60 тохиолдлоор буурсан бөгөөд  нийт нас баралтын 19 хувь нь эмнэлэгт нас барсан, үүнээс 31.5 хувь нь хоног болоогүй нас баралт, осол гэмтлийн нас баралт 95 бүртгэгдсэн бөгөөд энэ өнгөрсөн оны оныхоос 9, хорт хавдрын нас баралт 206 тохиолдол бүртгэгдсэн ба 2014 оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй гарчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ