Жижиг хог хаягдлыг боловсруулж үнс, хогоо хийх сав хийж тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-04 13:05:45

Удаан задардаг хог хаягдлаас хорт хавдар үүсдэг, хүний удамшилд сөргөөр нөлөөлдөг диоксин болон фураны ялгарлыг бууруулах зорилго бүхий “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологи ба байгаль орчинд ээлтэй практик нэвтрүүлэх бүсийн төсөл”-ын семинар өнөөдөр боллоо.

Монгол, Камбожи, Лаос, Филиппен, Вьетнам улс НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран дээрх төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх болжээ.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр хог хаягдлыг менежментийг сайжруулах замаар, ил шатаах үйл ажиллагааг зогсоох боломж бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. Төслийн хүрээнд химийн бодисын сав цэвэрлэх жижиг байгууламж, аюултай хог хаягдлын ландфилл байгуулах аж. ингэснээр аж ахуйн нэгжүүдийн хуримтлуулсан химийн бодисын төмөр болон хуванцар савыг цэвэрлэх, түүнийг дахин боловсруулж, гэр хорооллын өрхүүдэд үнс, хог хаягдал хийх сав болгон тараах аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ