Завханы Онцгой байдлын алба газар болон өргөжжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 21:51:30

Завханы Онцгой байдлын газар өнгөрч буй хонин жил аюулт үзэгдэл, гамшиг ослын 91 дуудлага хүлээн авч  28 иргэний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 3 тэр бум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны Б/327 дугаар тушаалаар  “Онцгой байдлын газар”  болон өргөжиж байлдааны тугтай болжээ. Түүнчлэн Монгол улсын Засгын газрын 2015 оны 200 тогтоолоор Тэс суманд шинээр Гал унтраах, аврах 57 ангитай болох ажлыг эхлүүлээд байна. Мөн гал унтраах 43-р ангид шинээр галын депогийн барилгын ажил баригдаж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувьтай байна. Харин албан хаагчдын 20 айлын орон сууцны барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус газар өнгөрч буй жил УаЗ-469 автомашин нэг,  шуурхай албаны УаЗ-22069 пургон автомашин нэг,  ус тээвэрлэгч автомашин, Газель автомашин гэхчилэн парк шинчлэлтийг хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ