Оны онцлох аж ахуйн нэгжүүд тугаа мандуулав

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-05 16:09:58

МҮХАҮТ-аас жил болгон  шалгаруулдаг "Оны онцлох аж ахуйн нэгж"-ийн эзэд өнөөдөр тодорч, Хүндэтгэлийн тугаа мандууллаа.

"Онц онцлох аж ахуйн нэгж шагнал"-ыг нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж,  ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээрээ бусдыгаа тэргүүлсэн  байгууллагад олгодог бөгөөд энэ онд Гранпри шагналын эзнээр "Болд Төмөр Ерөө Гол" компани шалгарчээ.

Мөн "Бишрэлт групп", "Монполимет групп", "Монос групп, "Мобиком корпораци", "Номин холдинг", "Өгөөж Чихэр Боов, компани болон "ТЭСО корпораци", "Хаан банк", "Шунхлай", "Эрдэнэт үйлдвэр" шилдгээр шалгарсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ