Аймгийн засаг дарга сайн малчдын шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:08:46

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан   Чандмань, Дарви, Зэрэг сумдын иргэдтэй уулзалт хийж  Хөхөгчин хонин жилийн онцлох ажлууд, аймгийн нийгэм, эдийн засгийн амжилтуудаас танилцуулж, сар шинийн мэндчилгээг хөдөөгийн ард иргэддээ дэвшүүллээ.

Эдгээр сумдад ажиллах үеэр 2015 оны ажлаараа аймгийнхаа 17 сумаас  шалгарч тэргүүн байр эзэлсэн Зэрэг сум, тавдугаар байр эзэлсэн Чандмань сум, багуудаас тэргүүн байр эзэлсэн Чандмань сумын Урд гол багийн иргэдэд баяр хүргэж, хүндэт өргөмжлөл, батламж гардууллаа.

Чандмань сумаас Талын булаг багийн малчин Намхай-Очирын Батсайхан, Жаргалант багийн малчин Шагжийн Мөнхтөгс, Баянхайрхан багийн малчин Чулуунбатын Энхмэнд, Тахилт багийн малчин Жүгдэрийн Баттулга, Сүлжээ багийн малчин Чадраабалын Гантөмөр, Дарви сумаас Мөрөн багийн малчин Батжаргалын Лхагвадорж, Мөнгөн аяга багийн малчин Цэдэндашийн Мягмарсүрэн, Баянбулаг багийн малчин Рагчаагийн Алтангэрэл, Зэрэг сумаас Эхэн багийн малчин Цэрэнжавын Сүхбаатар, Бургасан багийн малчин Батаагийн Ганхүү, Бураа багийн малчин Баастын Баярсайхан, Гүвээ багийн малчин Баатарын Хүрэлдовчин нарт  “АЙМГИЙН САЙН МАЛЧИН”-ны  энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулж хүндэтгэл үзүүллээ.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-аар Чандмань сумаас Дагвын Нэргүй, Загдсүрэнгийн Даваасамбуу, Дарви сумаас Гомбодожын Сүхбаатар, Шонхорын Совд, Лодонгийн Дунгаряйчил, Зэрэг сумаас Кортооны Баярсайхан, Галиндэвийн Галсандорж нар тодорч алдарт уяачдын шагналыг гардаж авлаа.

А.Бямбасүрэн

                                                       

Холбоотой мэдээ