Орхон аймгийн долоо дахь “Улсын Сайн малчин” –аар С.Магсар тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн “Бүтлийн ундарга”, “Орхон тариа” ХХК “Улсын Тэргүүний тариаланч хамт олон”, Баян-Өндөр сумын тариаланч Б.Оюун, Жаргалант сумын тариаланч Д.Батболд нар “Улсын Тэргүүний тариаланч”, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин С.Магсар “Улсын Сайн малчин” –аар тодорлоо.
С.Магсар нь Орхон аймгийн долоо дахь “Улсын сайн малчин”-аар шалгарч байна. Уг шагналыг шинэ үйлдэр угсаа, малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, ажлын байр, шинэ технологи нэвтрүүлсэн байдлыг харгалзан олгодог юм.
Б.Оюун-Эрдэнэ