ОРХОН: Сургалт нөлөөллийн ажлыг тогтмол явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-23 16:31:00

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. "Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог" сэдвээр сургалтыг Орхон аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газраас өнөөдөр зохион байгууллаа.


Сургалтыг өсвөр насны онцлогт тохирсон харилцааны арга барил, өөрийгөө ойлгох, анги хамт олныг нэгдмэл нээлттэй байлгах арга зүйд тулгуурлан явууллаа.


Сургалтад Билэгт өргөө сургуулийн дунд ангийн охид оролцон ХГБХХГ-ын сэтгэл зүйч О.Өнөржаргал охидтой мэдээлэл солилцлоо. 

 

Мөн тус газраас тогтмол “Гэр бүлийн үнэ цэн ба хүүхэд хамгааллын тухай хууль” сэдэвт болон хувь хүн, байгууллагуудад чиглэсэн сургалт үйл ажиллагааг явуулж хэвшсэн бөгөөд анхан шатны нэгжээс эхлээд бүх байгууллагыг хамруулж иржээ.


2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Рашаант багийн Хамтарсан баг Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтран “Гэр бүлийн үнэ цэн ба хүүхэд хамгааллын тухай хууль” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.


Сургалтад “Миний гэр” цэцэрлэгийн бага, дунд бүлгийн 35 эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж, гэр бүлийн харилцааг эерэгээр төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн байна. 


Ийнхүү тогтмол нөлөөллийн үйл ажиллагааг явуулах нь хүүхэд, гэр бүлд эерэг уур амьсгал бүрдүүлэх, хүүхэд хамгаалалын ажилд бодитой үр дүнгээ өгдөг байна.

 





Холбоотой мэдээ