300 гаруй сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-14 11:56:22

Дорноговь аймгийн Сайншанд хот шинэ цэвэрлэх байгууламжтай болох зорилгоор  цэвэршүүлэх байгууламжийн зураг төсвийг 2015 онд 181.3 сая төгрөгийн санхүүжилтээр “Хайдро дизайн прожект”  ХХК-иар гүйцэтгүүлсэн билээ.

Дээрх бүтээн байгуулалтыг  Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр барихаар эхний яриа хэлэлцээрийг хийж буй бөгөөд цэвэрлэх байгууламжид ажиллах инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх ажлын хүрээнд тус аймаг Японы Шизүока мужтай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Өөрөөр хэлбэл “Дорноговь аймгийн бохир усны менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Японы талаас 300 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулах бөгөөд энэ хөрөнгөөр монгол инженерүүдийг бэлтгэх юм байна.

Японд бэлтгэгдэх инженер техникийн ажилтнууд  удахгүй сүндэрлэх Сайншанд, Замын-Үүдийн цэвэрлэх байгууламжид ажиллана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ