Баян-Өлгийд томоохон үйлдвэрүүд барьж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 12:04:25

Баян-Өлгий аймагт томоохон үйлдвэрийн газрууд одоо л байгуулагдах алхам хийгдэж байна. Удахгүй Бугат сумын нутаг Тавалдайд усан цахилгаан станцын суурь тавигдах юм байна.

Турк Улсын «ЗТМ» компанийн хөрөнгө оруулалтаар баригдах энэ станц нь өндөр хүчин чадалтай, баруун гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, үнийг хямдруулах, үйлдвэрийн бусад салбарыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх бүрэн боломжтой юм гэнэ. Мөн Сагсай сумын нутагт өнгөрсөн онд суурь нь тавигдсан цементийн үйлдвэр энэ онд баригдвал баруун бүсийг цементээр хангах боломжтой болно гэж «Даваат компанийн захирал Х.Баян ярьж байна. «Даваат» компани тус үйлдвэрийг ШУӨЗО-ны «Өркен Алтай» компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах бөгөөд уг үйлдвэр жилд 300 мянган цемент үйлдвэрлэн, үнийг гучин хувь бууруулахын хажуугаар ус хэрэглэлгүй хуурай технологиор ажиллах олон талын ашиг тустай юм байна.   

Ш.Айзаря

Холбоотой мэдээ