Нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж эхэлжээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:20:05

Орон нутагт аймгийн Тээвэр, авто замын газартай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй авто машинаар зорчигч, шуудан тээвэрлэж буй жолооч нарт хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

Мөн Авто тээврийн төвөөс орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан байна.

Авто тээврийн төв “ДАСАН” ХХК-тай “Орон нутагт зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ” хийн, зорчин явагчдын гэнэтийн ослын даатгалын гэрээг “Практикал” даатгал ХХК-тай тус тус гэрээлэн ажиллаж байгаа аж. Тус аймгийн 17 сумын иргэдийн эзэмшлийн 101 бага, дунд оврын автобусаар тээвэрлэлтийг нэгдсэн зогсоолоос хүн болон ачаа тээврийг хийж байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ