Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 10:38:20

Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 980 хүүхэд төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд эхэллээ. Дөрөвдүгээр сарын 25-ны 18 цагт дуусах бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

Шалгалтын босго оноо 400-с дээш байх шаардлагатай. Монгол хэл, монгол бичгийн хичээлд босго оноо хүрээгүй тохиолдолд шалгалт өгөх эрхгүй болох нь. Өөрөөр хэлбэл, бусад хичээлдээ өндөр дүнтэй байсан ч дээрх хоёр шалгалтад 400 –с доош оноотой бол шалгалтанд орохгүй гэсэн үг юм.

-Монгол хэл, монгол бичгийн хичээлийг босго өндөртэй болгодог нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох сайжруулах зорилготой юм гэж  Аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Бямбаханд ярив. 

Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгоно.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг. Шалгуулагч хэдэн шалгалт  өгсөн ч нэг л батламжтай байх нь. 

Б.Туяа

Холбоотой мэдээ