Гэр бүлийн суурь судалгааг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 11:46:49

Улирагч онд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд хийсэн гэр бүлийн суурь судалгаанд нийт 82136 хүн ам хамрагдсанаас эмэгтэй  41927 хүн хамрагджээ.

Аймгийн хэмжээнд нийт гэр бүлийн тоо 23286, үүнээс ажилтай орлоготой өрх 50 гаруй хувь нь буюу 14845, нийт хүүхдийн тоо 29594  бүртгэгдсэн байна. Мөн ахмад настан 7309, үүнээс эмэгтэй нь 3810, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 3218, үүнээс эмэгтэй нь 1457, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийт 332 байгаа тоон судалгаа гарчээ.

Мөн онд өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан хөдөлмөр эрхлэх насны хөдөлмөрийн чадвартай ажилгүй 480 иргэний судалгааг гарган хөдөлмөрийн хэлтэст хүргүүлж, ажил хайгч иргэдийн  бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж 26 хүнийг байнгын ажлын байр, 36 хүнийг түр ажлын  байраар хангасан байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан өрхүүдээс 52 бүлгийн төсөл ирснээс 29 төслийг нь шалгаруулж хүнсний ногоо, оёдол, мужаан, гар урлал эрхэлдэг бүлгийн төслийг 14.500.0 төгрөгөөр санхүүжүүлсэн бол  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийн сан бүрдүүлсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ