“АПУ” компани нэгж хувьцаанд 70 төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 14:07:02

"АПУ" компанийн ТУЗ энэ оны 2 дугаар сарын 03-нд хуралдаж, 2015 оны  цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 70 төгрөг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.

Ингэснээр “АПУ” хувьцаат компани энэ онд нийт 5 тэрбум 200 сая 139 мянган төгрөгийн ногдол ашиг хуваах юм. Харин  "Монголын хөгжил үндэсний нэгдэл", "Сор" болон "Алтайнзам" компани энэ онд хувьцааны ногдол ашиг олгохгүй байх шийдвэр гаргасан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ