"Мөнгөлөг шагшуурга" мөсний баярын бэлтгэл 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 12:21:49

Ховд аймгийн  байгалийн үзэсгэлэнт хатан Хар ус нуурт 6 дахь жилдээ зохиогдох гэж буй “Мөнгөлөг шагшуурга мөсний баяр -2016”  өвлийн аялал жуулчлалын арга хэмжээний бэлтгэл ажил 70-80 хувьтай явагдаж байна.

 

Ховд Эрч хүч компани, Ерөнхий боловсролын сургууль, Ховд их сургуулийн  технелогийн багш нар, Хар ус нуур тойрсон Буянт, Манхан, Чандмань, сумдын байгаль хамгаалагч нар мөсөн урлан,  мөсний баярын нээлтийн хүндэтгэлийн тавцан, тэшүүрийн талбай,  арван хоёр жилийн амьтадын дүрс бүхий урлангуудыг хийж гүйцэтгээд байна.

Энэ жилийн "Мөнгөлөг шагшуурга"-ын зорилго нь “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” уриан дор явагдаж байгаа тул  цас мөсний баяртаа хог хаягдалгүй соёлтой оролцохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбараас нийт оролцогчдод  уриалж байна.

Харин Албан журмын даатгалын Ховд салбар жолооч нарыг  замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусдыг хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, орон нутгийн  хэвлэл мэдээлийнхэнтэй хамтран 500 метр зайд  бичдэг хөдөлгөөнт камеруудыг  нуурын ойролцоо хулс, зэгсний орчимд байрлуулж байна.

2014 онд болсон цас мөсний баярт нийт 3000 орчим хүн оролцож байсан бол энэ жил Ховд аймгийн төр болон хувийн хэвшлийн байгууллага, 17 сум, баруун бүсийн зарим аймгууд оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Ирэх  амралтын өдрүүд 2 сарын 20-21 нд болох "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярт оролцохоор дулаан хувцас, унаа машин, төрөл бүрийн үйлчилгээ явуулах зэрэг бэлтгэл ажилд хүн бүр анхаарал тавьж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ