Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:27:13

2015 онд Сэлэнгэ аймгийн Шүүхээс буцсан нийт хэргийн 21 хувь нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон аргачилсан зааврыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас буцжээ.

Иймээс энэ онд эл үйл ажиллагаанд дүгнэлт хийж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын дунд тодорхой хэргийг зүйлчлэх, шалгахад анхаарах асуудлын талаар хамтарсан сургалтуудыг явуулахаар төлөвлөжээ.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн долоо хоногт аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын заалтыг судалсан талаарх мэдлэгийг батжуулах зорилгоор асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.

Тус тэмцээнд нийт 26 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хамрагдсаж, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Билгүүн мэдлэгээрээ тэргүүлсэн байна. Цаашид аймгийн Прокурорын газраас ажиллагсдынхаа мэдлэгийг дээшлүлэх сургалтыг үргэлжлүүлэн явуулах гэнэ.  

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ