Намын бүлгүүдийн мэдээлэл хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-22 12:47:31

УИХ дахь АН, МАН-ын бүлэг мэдээлэл хийхээр зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. 

МАН-ын бүлэг 12.30, АН-ын бүлэг 13.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаад байсан. МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлсөнийг эсэргүүцэн мэдээлэл хийнэ гэж яригдаж байгаа юм. Гэвч хоёр намын бүлэг мэдээллээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар мөн өнөөдөр хэвлэлийн хурал зарласан ч хойшлууллаа. 

Н.Туяа

Холбоотой мэдээ