“Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын Залуучуудын Холбооны байранд маргааш “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг болно.
Хурлаар Монголын Залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, Монголын Дугуйн холбоо, Монголын Триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүн хэлэлцэх юм.
Мөн үеэр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж зэрэг асуудлуудыг хөндөж аж. Тодруулбал, Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал “Дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин”, Гудамж төслийн ерөнхий архитектор Г.Сайнбаяр “Унадаг дугуй хэрэглэгчдийн тухай судалгаа, тулгамдаж буй асуудал”, МАЗЗХ-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Унадаг дугуйн замын хэрэгжүүлэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.
Б.Туул