Дорнод аймгийн ИТХ-ын хурлын даргаар Р.Зоригтбаатар дахин сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 10:42:34

Өнгөрөгч амралтын өдөр Дорнод аймгийн ИТХ хуралдаж маргаантай байсан хурлын даргын асуудлаа хэлэлцэж хуучин дарга асан Р.Зоригтбаатарыг дахин сонголоо.

Өмнө нь түүнийг өөрийнх нь нам буюу МАН-ын төлөөлөгчид АН-ынхаа хэсэг төлөөлөгчидтэй хавсайдан буулгаж оронд нь Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийг томилсон байсан билээ. Гэвч энэ шийдвэрийг хууль бус гэж Р.Зоригтбаатар үзэж шүүх болон намынхаа дээд удирдлагуудад гомдол гаргаснаар ийнхүү дахин хэлэлцэж түүнийг эргүүлэн сонголоо.

Энэ жилийн хувьд Дорнод аймгийн ИТХ даргын сандал ширээний төлөө тэмцэлдсээр өнгөрсөн гэж хэлэхэд болно. Олон сар жилээр даамжирсан даргын асуудал ийнхүү нэг мөр цэгцэрч ИТХ ажлаа бүрэн явуулах нөхцөл бүрдлээ.  

Б.Туяа

Холбоотой мэдээ