Сэтгүүлчдийн салбар зөвлөлийнхөн спортоор манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-18 15:55:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэдэг соёл урлагийн ажилтны өдөрт зориулсан спортын тэмцээнд Дархан-Уул аймгийн долоон байгууллагын 60 орчим уран бүтээлч таван төрөлт тэмцээнээр өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа. 

 Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 25 дахь жилтэйгээ золгож буй. 

Гар, бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд  Дарханы сэтгүүлчид  багаараа алтан медаль хүртсэн бол шатарын эрэгтэй төрөлд МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Б.Норовсамбуу хүрэл медаль, эмэгтэйчүүдийн төрөлд сэтгүүлч Л.Буянхишиг хүрэл медаль, Дартсын төрөлд МСНЭ-ийн Дархан салбарын тэргүүн Л.Отгонбаатар тэргүүлж алтан медалийн эзэн боллоо.

Тэмцээн  өрсөлдөөнтэй болж нийлбэр дүнгээр тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн баг тамирчид тодорлоо.Удаах байрт "Залуучууд театр" "Хүүхдийн номын ордон", "Орхон" "Хонгор" сумын соёлын төвийн ажилтнуудын холимог баг шалгарав. МСНЭ-ийн Дархан салбарын хувьд өнгөрсөн жилийн дэд байраа  ахиулж  тэргүүн байрын эзэд болов.

Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн Дарханчууд амралт чөлөөт цаг хийгээд тэмдэглэлт өдрөө ийнхүү спортоор хичээллэж өнгөрүүллээ. Өнгөрсөн жилийн тэмцээний шилдэгүүд Шарын гол сумын соёлын төвийн хамт олон байж энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан бол ирэх жилийн соёл урлагийн ажилтын өдрийн спортын тэмцээнийг МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулахаар болов.

                                                                                                                                                                                                                          Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ