Д.Трамп хоёр Солонгосын удирдагчдын мэдэгдлийг сайшааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-19 16:05:58

МОСКВА. /ТАСС/. Энэ онд 3 дахь удаагаа хийж буй Солонгос хоорондын дээд хэмжээний уулазалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын шинээр байгуулсан хамтарсан мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайшаажээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.



“Ким Жөн Ун цөмийн объектуудад хяналт шалтгалт явуулах, олон улсын шинжээчдийн хяналтанд цөмийн талбайг бүрмөсөн хаахыг зөвшөөрлөө. Үүний зэрэгцээ пуужингийн болон цөмийн туршилт хийхгүй бөгөөд амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын шарилыг эх оронд нь эргүүлэн авчрах ажил үргэлжилсээр байх болно. Мөн хоёр Солонгос 2032 оны олимпийг зохион байгуулах хамтарсан хүсэлтээ явуулахаар болсон нь тун сэтгэл хөдөлгөм юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ