Жуулчны бааз, эко гэрүүдэд хяналт үнэлгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-19 18:21:24

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Тариат, Өгийнуур, Чулуут, Ихтамир, Цэнхэрийн халуун ус орчмын жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаанд байгаль орчны тухай хуулиуд, холбогдох журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаад хяналт үнэлгээ хийж дүгнэлтийг гаргасан байна. Хяналт үнэлгээнд нийт 30 жуулчны бааз, 50 гаруй эко гэр хамруулсан бөгөөд ус, рашаан ашиглах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, нутгийн иргэдийн ажиллуулж буй гэр буудал нь нүхэн жорлонгийн стандарт хангаагүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис ашиглаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

 Үүнтэй холбогдуулж Ажлын хэсгээс дээрх баазуудад хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2018 оны зургаадугаар сарын 01-нээс нүхэн жорлон ашиглахыг хориглосон бөгөөд Тариат суманд үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудад бохир соруулдаг систем нэвтрүүлж, бүх нойлыг бетонон хэлбэртэй болгожээ.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ