Хоёрдугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-26 08:51:28

09.00 цагт “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд болно.

09.00 цагт “Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол” судалгааны ажлын товч танилцуулга МУИС -ийн хичээлийн 1 байрны дугуй зааланд болно. 

10.00 цагт “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхжуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн тайлангийн арга хэмжээ “Бишрэлт” зочид буудлын Хурлын танхимд болно.

11.00 цагт Монгол Улс Дэлхийн банкинд гишүүнээр элссэний 25 жилийн ойн хүрээнд "Дэлхийн хөгжлийн тайлан-2016: Цахим ногдол ашиг" тайланг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт болно.

14.00 цагт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ойн ажлын хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн номын ордонд зохион байгуулна.

14.00 цагт Зудын байдалд байгаа 8 аймгийн малчдад хүрэх тусламжийн цуваа Дүнжингарав худалдааны төвийн урдах талбайгаас хөдөлнө.

15.00 цагт "Хүлэмжийн агропарк" төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй уулзалт ХХААЯ-ны хурлын зааланд болно.

16.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛ-ийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

17.00 цагт Монгол орон монголчууд үзэсгэлэнгийн тухай ярилцлага Хүннү молл дахь Гамма галерейд болно.

Төрийн ордонд

11.00 цагт Яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал Нутгийн удирдлагын танхимд болно.

15:00 цагт Эдийн засгийн зөвлөл болон Бизнесийн зөвлөлийн хамтарсан хуралдаан Чингис хаан танхимд болно.

Хэвлэлийн хүрээлэнд

11.00 цагт  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа Мүүнтэй холбоотой асуудлаар Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбоо мэдээлэл хийнэ.

12.30 цагт Нийслэлийн Гэр бүлийн өдөртэй болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ