АНУ болон Умард Солонгос тодорхой объектуудыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-24 10:16:35

ВАШИНГТОН. /ТАСС/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцын хүрээнд АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчид тодорхой объектууд, зэвсэглэлийн системтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Үргэлжилж буй яриа хэлэлцээний  талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа хэдий ч бид тодорхой объектуудыг, зэвсэглэлийн тодорхой системүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үр дүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.  

Мөн тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүртэл АНУ эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ цуцлахгүй гэдгийг дахин мэдэгдсэн байна.

Э.Аянзаяа  

Холбоотой мэдээ